ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Department
Бизнесийн удирдлага
Эрэлт хэрэгцээ
Байгууллагууд өсөлтийг удирдан чиглүүлж, бэрхшээлийг даван туулж, бизнесийнхээ урт хугацааны амжилтыг баталгаажуулж чадах чадварлаг удирдагчдыг хайдаг учир бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг.
Эзэмших чадвар
Манлайлал, харилцаа холбоо, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргалт, цагийн менежмент, дасан зохицох, санхүүгийн мэдлэг, стратеги төлөвлөлт, хамтын ажиллагаа, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хэлэлцээр хийх гэх мэт ур чадваруудыг эзэмшинэ.
Ажлын байр
Электрон бизнес
Цахим худалдаа, худалдаа үйлдвэрлэл
Гадаад худалдаа, тээвэр зуучлал
Бизнес консалтинг
Цахим худалдаа, худалдаа үйлдвэрлэл
Гадаад худалдаа, тээвэр зуучлал
Бизнес консалтинг
ЭШ өгөх хичээлүүд
ЭШ 1: 480 оноо Математик
ЭШ 2: 480 оноо Англи хэл, Нийгэм судлал
ЭШ 2: 480 оноо Англи хэл, Нийгэм судлал
Бизнесийн удирдлага тэнхим |
Хүрээ МХТДС-ийн Интернэт бизнес тэнхим нь сургуулийн ууган тэнхимүүдийн нэг бөгөөд 2003 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол, чанартай явуулж ирсэн. Бизнесийн удирдлагын тэнхим болон өргөжиж нийт 17 төгсөлтийг хийж 270-аад боловсон хүчнийг төгсгөөд байна. Мөн түүнчлэн 40 гаруй оюутныг Солонгос улс руу оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамруулав. |
Хөтөлбөрийн зорилго |
Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр зах зээлд өрсөлдөх чадвар бүхий мэдээлэл технологийн хөгжилтэй уялдуулан онол, практикийн мэдлэгтэй, мэргэжлийн мэдээлэл ашиглан судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн, үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай, бие даан бүтээлчээр ажиллах сэтгэлгээтэй, англи солонгос хэлний зохих мэдлэгтэй, харилцааны ур чадвартай, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирдлагаар хангаж чадах бүх түвшний менежерийг бэлтгэнэ. |
Хөтөлбөрөөр суралцах мэдлэг |
Бакалаврын хөтөлбөрөөр зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэг эзэмших. Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, мэргэжлийн ёс зүй, бизнесийн харилцаанд оролцох, судалгаа кейс дээр ажиллах ур чадвар, судалгаа шинжилгээний арга зүйг эзэмших. Мөн эдийн засгийн суурь мэдлэг, микро, макро эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, менежмент, интернэт маркетинг, интернэт бизнес (e-commerce) зэрэг мэргэжлийн суурь мэдлэг. Бизнесийн удирдлага мэргэжлийнхээ хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулах чадвартай, бие хүний төлөвшил болон харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, илтгэх, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, манлайлахад суралцах. |
Хөтөлбөрөөр суралцах ур чадвар |
|
Бизнесийн удирдлага тэнхимийн давуу тал |
Мэдээллийн технологийн хөгжлийг даган менежментийн шинжлэх ухаан ч гайхалтай үр бүтээмжтэй болж хувьсан өөрчлөгдсөөр байгаа энэ үед гүйцэтгэх түвшний ажилтнууд өдөр тутмын болоод стратегийн шийдвэрүүдээ мэдээлэл технологид суурилсан арга хэрэгсэл дээр үндэслэн гаргах нь хамгийн хялбар, цаг хугацааны хэмнэлттэй, найдвартай гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас Бизнесийн удирдлагын мэргэжлийг мэдээллийн технологитой хавсарсан шинэлэг арга барилаар интернэт бизнес, интернэт маркетингийн (e-commerce) хичээлүүд дээр түшиглэн орчин үеийн судалгааны кейс ажиллагаа нь дээр түлхүү ажиллуулдаг. Мөн сургуулийн онцлог болох БНСУ-ын сургуулиудад 2-3 р курсийн оюутнуудад солилцооны хөтөлбөрийг санал болгодог учир суралцагчдад маань олон давуу талыг бий болгодог. |
Ажиллах боломжтой ажлын байр |
|
Холбоо барих |
www.huree.edu.mn 7701-2002 Huree University- Албан ёсны хуудас Бизнесийн удирдлага тэнхим албан ёсны хуудас- Баянгол дүүрэг, 11-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж-36А |
1-р анги | |
Намар | Хавар |
Economics | Introduction to Accounting |
Computer Practice I | Introduction to Economic |
Mathematics | Introduction to Marketing |
2-р анги | |
Намар | Хавар |
International Marketing | Introduction to Business and Internet |
Risk Management | Accounting |
Service Marketing | Professional English I |
3-р анги | |
Намар | Хавар |
Business Law | Internet Marketing |
International Marketing | Professional English II |
Service Marketing | Database |
Risk Management | Management Information System |
Mobile Programming | Service Marketing |
4-р анги | |
Намар | Хавар |
Creative Web Design | e-Business Strategy |
Business Research | Leadership |
e-Commerce | SPSS |
Operations Management | Graduation Project II |
Graduation Project I | Internship |