No.1 ICT School
Huree University

БНСУ-ын хөрөнгө оруулалттай дээд сургууль

МЭНДЧИЛГЭЭ

ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЬ БИД ТУСАЛНА

ЖОН СҮН ХҮН

Ерөнхий захирал

Ерөнхий захирал, Хуулийн ухааны доктор, профессор, “Дэлхий нийтэд Солонгос хэлийг дэлгэрүүлэх холбоо”-ны тэргүүн.

  • 1993.3-1993.12 Москвагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2003.3-2011.2 Солонгос дахь Пэжэ их сургуулийн захирал
  • 2006.5-2010.7 Солонгос хэлийг дэлгэрүүлэх сангийн тэргүүн
  • 2006.5-2010.12 Азийн орнуудын Их, Дээд сургуулиудын захирлуудын форумын тэргүүн

Монголын ард түмэн бол түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр удам билээ. Монгол улс нь газар нутгаараа уудам, эрдэс баялгаараа арвин орон юм. Монгол хүн дэлхийд хамгийн ухаалаг, чадавх сайнтайд тооцогддог учраас одоо залуучуудад чанартай боловсрол олговол Монгол улс түүхэнд байсан нэр алдраа дахин сэргээж чадна гэж итгэж байна.

Тиймээс хамгийн эхлээд миний зүгээс сургалтын тэтгэлгийн санг бий болгон сурлагаараа манлайлагч сурагчдыг сургуульдаа 100% тэтгэлэгтэйгээр сургахыг хүсэж байна. Мөн суралцагч оюутнууддаа мэргэжлийн хичээлтэй нь хослуулан гадаад хэл, компьютер дээр суурилсан чадваруудыг түлхүү олгохоос гадна шударга, ажилч хичээнгүй, итгэл үнэмшилтэй, бусдыг хайрлаж тусалдаг иргэн болгож сурган хүмүүжүүлж байна. Хичээл зүтгэл, идэвх чармайлттай оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь 1 жил гадаадад (Солонгос, АНУ гэх мэт улсууд руу) солилцооны оюутнаар сургахаар зорьж байна. Тодорхой хэмжээний болзлыг хангасан төгсөгчдийг 100% тэтгэлэгтэйгээр магистрт суралцуулах болно.

Бид сургуулийн орчин хангамжийг сайжруулан, гадаадын нэр хүндтэй, эрдэмтэн багш нарыг урин ажиллуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ нь Монголын ирээдүйн хөгжилд Хүрээ МХТДС-ийн зүгээс оруулж буй хувь нэмэр болно гэж найдаж байна. Хүрээ МХТДС-тай Монгол улсын хөгжүүлэх гэсэн энэ чухал үүргээ сурагч та бүхэн амжилттай биелүүлээсэй гэж хүсэж байна. Та бүхнийг Хүрээ МХТДС-д элсэн суралцахыг урьж байна.

Why Huree?

Монголын хамгийн шилдэг мэдээлэл холбоо технологийн боловсон хүчин бэлтгэгч их сургууль

Алсын хараа

ТЭТГЭЛЭГЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ

2022-2023
410 оюутанд 619,787,900₮


ОЮУТАН СОЛИЛЦООГООР ТЭРГҮҮЛЭГЧ

2024 оны 06-р сарын байдлаар нийт 339 оюутныг суралцуулаад байна

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ТЭРГҮҮЛЭГЧ

БНСУ-ын 64 их сургуулиудтай хамтран ажиллаж байгаа

ТЭТГЭЛЭГ

ОЮУТАН СОЛИЛЦОО

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГААР

Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн алсын халаа болон менежментийн стратеги

Эрхэм зорилго /
Алсын хараа

Эрхэм зорилго

Мэдлэг, соёлын эх үүсвэр болсон дэлхийн хэмжээний нэр хүндтэй их сургууль болох

Алсын хараа

Монголын хамгийн шилдэг мэдээлэл холбоо технологийн боловсон хүчин бэлтгэгч их сургууль

Сургалтын чиглэл

Глобал иргэнийг төлөвшүүлэх

Харилцах, зохицох чадварыг хөгжүүлэх

Мэргэжлийн ур чадвар болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

Шинийг эрэлхийлэн санаачлах сэтгэлгээг хөгжүүлэх

Үнэт зүйл

Логикоор сэтгэх ур чадварыг хөгжүүлэх

Инновацид суурилсан мэдлэг эрэлхийлэх

Бүтээлч сэтгэлгээгээр асуудлыг шийдвэрлэх

Хийж хэрэгжүүлэх

Стратегийн чиглэл

Өсөлт хөгжлийг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх

Сургалт, судалгааны ур чадварыг дээшлүүлэх

Бусдыг дэмжих хүндэтгэх соёлыг түгээх

Менежментийн бүтээмжийг дээшлүүлэх

ХҮРЭЭ МХТДС-ИЙН БҮТЭЦ

Түүхэн Замнал

Хүрээ МХТДС нь 2002 оны 9-р сард гурван мэргэжил 90 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Одоогийн байдлаар дөрвөн факультет 16 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийн хамт магистрантурын сургалт явуулдаг. Манай сургууль нь 60 гаруй багш, 1400 гаруй оюутантай ба дэргэдээ 400 гаруй сурагчтай дунд сургуультай юм. Мөн сургуулийн талбайн үндсэн барилга нь 10,000 кв.м бөгөөд шинэ цогцолборт газар нь 1,000,000 кв.м талбайтай ба одоогийн байдлаар 6400 кв.м талбайтай гурван барилгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2002 он

03.28. БСШУЯ-аас Хүрээ МХТДС-ийг үүсгэн байгуулах зөвшөөрөл авав.

04.28. Захирлаар Ким Ён Квон томилогдов.

05.30. БНСУ-ын Конгүгийн их сургуультай хамтын харилцаа тогтоов.

07.10. БНСУ-ын Кван Үн их сургуультай хамтын харилцаа тогтоов.

09.03 Сургууль байгуулагдсаны анхны ёслолын ажиллагаа ба шинэ элсэгчдийн хичээлийн нээлт (Компьюерийн шинжлэх ухаан 30 оюутан, Электроник инженер 30 оюутан, Мэдээлэл холбоо 30 оюутан нийт 90 оюутан)


2003 он

03.15. МУ-ын БСШУЯ-тай хамтын харилцаа тогтоов.

03.18. БНСУ-ын Кван Үний их сургууль болон Хүрээ МХТДС магистрантурын хамтарсан сургалтаа нээж Мэдээлэл холбооны инженер, Мэдээллийн менежмент мэргэжлээр оюутан элсүүлэв.

07.14. БНСУ-ын HDS Security-тай хамтын харилцаа тогтоов.

08.26. БНСУ-ын Хан Дун их сургуультай хамтын ажиллагаа тогтоов.

09.01-02. “ICT and Culture” олон улсын мэдээллийн симпиозм

09.01. Мультимедиа (30 оюутан ), Интернет бизнесийн (30 оюутан)-ийн мэргэжлээр нийт 60 оюутан элсүүлэх зөвшөөрөл авав.

09.03. Сургууль байгуулагдсаны нэг жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.


2004 он

02.10. Увс аймгийн Улаангом коллежтой хамтын харилцаа тогтоов.

04 сар. Захирал Ким Ён Квон БНСУ-ын Кон Гүгийн их сургуулийн хүндэт доктор цол авав.

05.11-13. Баруун 5 аймгийг хамарсан Хүрээ Компьютерийн анхдугаар олимпиадыг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулав.

05.30. UNDP-тай хамтран “Web award”-ийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулав.

05.15-29. БНСУ-ын байгууллагад 44 оюутан дадлага хийв.

06-р сар. БНСУ-ын Sun Macro System компаниас JAVA сургалтыг зохион байгуулж гэрчилгээ гардуулав.

07-р сар. БНСУ-ын KAIST ICC-тай хамтын харилцаа тогтоов

09-р сар. Оюутны байрны нээлтийн ёслол (1800m2)

09.03. Сургууль байгуулагдсаны 2 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Мөн “ICT Strategy” семинар зохион байгуулагдав.

11-р сар. Intercom тэмцээнд Мэдээлэл холбооны тэнхим 1-р байр эзлэв.

12.16. БНСУ-ын Халла их сургуультай хамтын харилцаа тогтоов.


2005 он

01.02. БНСУ-ын Microsoft –оос хэрэглээний программын сургалт зохиож гэрчилгээ гардуулав.

03.25. English Speaking Union-оос зохион байгуулсан “Public Speaking Competition-2005” тэмцээнд 1-р байр эзлэн Америкд тэмцээнд оролцохоор болов.

08.01. БНСУ-ын Чон Жү их сургуультай хамтын харилцаа тогтоов.

08.19. Кван Үний их сургуулиас 5 оюутан дипломоо гардаж авав.

09.03. Сургууль байгуулагдсаны 3 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Мөн ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.

11.01. АНУ-ын коллежтой хамтын харилцаа тогтоов.


2006 он

01.25. БНСУ-ын Тун Мён их сургуультай хамтын харилцаа тогтоов.

04.12. “ABU Robocon” Тэмцээнд Электроник инженерийн тэнхимийн оюутнууд оролцов.

04-р сар Хүмүүнлэгийн их сургуулиас зохион байгуулсан “Солонгос хэлээр ярьцгаая” уран илтгэлийн тэмцээнд 1-р байр эзлэв.

06.07. БНСУ-ын Ионсей их сургуультай хамтын харилцаа тогтоов.

06.09. Анхны төгсөлтийн баяр (56 оюутан бакалаврын зэрэг авав)

08.26. БНСУ-ын Халлим их сургуультай хамтын харилцаа тогтоов.

09.05. Сургууль байгууллагдсаны 4 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Ойд зориулсан олон улсын семинар болов.

09.27. БНСУ-ын Улсын Мугпу Хэян их сургуультай хамтын харилцаа тогтоов.

2007 он

04-р сар Баянгол дүүргийн 40-р бүрэн дунд сургуультай хамтын харилцаа тогтоов.

05.07. БНСУ-ын Сонгёл их сургуультай хамтын харилцаа тогтоов.

06.03. Сургуулийн хоёр дах төгсөлтөөр бакалаврын зэргийг 98 оюутан авав.

06.07. Номын сангийн барилгын өрлөгийн ёслол

09.06. Сургууль байгуулагдсаны 5 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Мөн ойд зориулсан “Toward Knowledge Society” олон улсын бага хурал болов.

09.13. БНСУ-ын Ханнам их сургуультай хамтын харилцаа тогтоов.

09-р сар. “Солонгос хэлний уран уншлагын тэмцээнд”-д Мультимедиа тэнхимийн 3-р курсын оюутан Э. Золжаргал 1-р байр эзлэв.

10-р сар. “Солонгосын түүхийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд Интернет бизнесийн тэнхимийн 3-р курсын оюутан Ч. Цэрэнтогтох 1-р байр эзлэв.


2008 он

01.25. БНСУ-ын Муг Вон их сургуультай хамтын харилцаа тогтоов.

04.20. Завхан аймагтай хамтын харилцаа тогтоов.

05.01-03. Баруун 5 аймгийг хамарсан Хүрээ Компьютерийн 5-р олимпиадыг Завхан аймагт зохион байгуулав.

06.04. Гурав дах төгсөлтөөр бакалаврын зэргийг 136, магистрын зэргийг 3 оюутан тус тус авав.

06.05. Тус сургууль нь БСШУЯ-аас магадлан итгэмжлэгдэв.

06.13. АНУ-ын Калифорнийн их сургууль Management & Science болон South Balyo их сургуультай хамтын ажиллагаа тогтоов.

06.19. БНСУ-ын Курё их сургуультай хамтын харилцаа тогтоов.

06.20. Тус сургуулиас “Information Convergence ” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

09.01. Сургалт, Эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захирлаар академич, доктор, профессор Ч. Авдай томилогдов.

09.03. Сургууль байгуулагдсаны 6 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.

10.03. Сургуулийн 6 дах хичээлийн шинэ жилд зориулсан ICT семинар болов.

10.26-11.1. Тус сургуулийн багш нар БНСУ-ын их сургуулиудад зачилж туршлага судлав.

12.09. Солонгосын төв ICS-тэй хамтын харилцаа тогтоов.

12-р сар. БСШУЯ-аас Сэргээгдэх эрчим хүчний инженер (30 оюутан), Эмнэлгийн тоного төхөөрөмж (30 оюутан), Солонгос хэлний орчуулагч (30 оюутан), Англи хэлний орчуулагч (30 оюутан) мэргэжлүүдийг шинээр нээх зөвшөөрөл олгов.


2009 он

02-р сар. Хувийн их, дээд сургуулиудын холбоонд элсэв.

04-р сар. “Эрдэм шинжилгээний бичиг”–тэй болж эхний дугаарыг гаргаж цаашид жил бүр гаргаж эхлэв.

05.12. Солонгосын Pureundeul–тай хамтын харилцаа тогтоов.

05.16-19. Баруун 5 аймгийг хамарсан Хүрээ Компьютерийн 6-р олимпиадыг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулав.

06.04. Дөрөв дэх төгсөлтөөр бакалаврын зэргийг 162, магистрын зэргийг 5 оюутан тус тус авав.

09-р сар. “Оюутны лавлах” ном, “Багшийн ажлын дэвтэр”-ийг шинэчлэн боловсруулж хэвлэж ашиглаж эхлэв.

09-р сар. Сургуулийн хэмжээнд шинэчлэн боловсруулж хэвлэн ашиглаж эхлэв.

09-р сар. Сургуулийн хэмжээнд мөрдөх дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулж “Дүрэм журмын эмхтгэл”-ийг хэвлүүлж эхлэв.

09.03. Сургууль байгуулагдсаны 7 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.

09.15. Пэжэ их сургуулийн хэлний төв нээгдэв.

10.14. Номын сангийн байрны нээлтийн ёслол болов.

11.26. БНСУ-ын Конян их сургуультай хамтын харилцаа тогтоов.

2010 он

03.04. Online сургалт болон Солонгост салбар сургууль нээх зөвшөөрөл авав.

04-р сар. Баруун таван аймгийг хамарсан Хүрээ компьютерийн олимпиадыг Говь-Алтай аймагт зохион байгуулав.

04.06. Хүнсний биотехнологи (30 оюутан), Хоол хүнс тэжээхүйн ухаан (30 оюутан) мэргэжлийн зөвшөөрөл авав.

04.07. БНСУ-ын Сүгмён эмэгтэйчүүдийн их сургуультай хамтын харилцаа тогтоов.

04.08. БНСУ-ын Pai Chai их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

04.12. Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл-урлалын сургуультай хамтын харилцаа тогтоов.

04.16. 6 Аймгийн дунд зохион байгуулагдсан Программ хангамжийн ээлжит олимпиадыг Говь-Алтай аймагт зохион байгуулсан.

04.27. АНУ-ын Medwest их сургуультай хамтын харилцаа тогтоов.

04-р сар. Баруун таван аймгийг хамарсан Хүрээ компьютерийн олимпиадыг Говь-Алтай аймагт зохион байгуулав.

05.24. БСШУЯ-аас Электроник автоматик, Компьютерийн программ хангамж, Бизнесийн менежмент, Мультимедиа холбооны технологи мэргэжлээр докторын зэрэг олгох зөвшөөрөл авав.

06-р сар. БНСУ-ын сургалтын тоног үйлдвэрлэдэг 3 компани мэдээллийн төвтэй хамтран их, дээд сургууль, төхөөрөмжийн үзэсгэлэнг Шинжлэх ухааны мэдээллийн төвд гаргав.

06-р сар. Сургуулийн оюутны алба, Оюутны зөвлөлөөс эрхлэн “Huree Tiding” сонинг улирал бүр гаргахаар эхний дугаарыг хэвлүүлэв.

06.03. Тав дах төгсөлтөөр бакалаврын зэргийг 156, магистрын зэрэг 1, докторын зэрэг 2 тус тус авав.

06-р сар. БНСУ-ын сургалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 3 компани мэдээллийн төвтэй хамтран их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг Шинжлэх ухааны мэдээллийн төвд гаргав.

06-р сар. Сургуулийн оюутны алба, Оюутны зөвлөлөөс эрхлэн “Huree Tiding” сонинг улирал бүр гаргахаар эхний дугаарыг хэвлүүлэв.

09.01. 9 дэх хичээлийн шинэ жилйин нээлт болон сургууль байгуулагдсаны 8 жилийн ой

10.25. Андресс цезанад /Германы Майндс дээд сургуулийн багш/ захирлын нэрэмжит өргөмжлөл олгох ёслол болов.


2011 он

03.01. Хүрээ МХТДС-ийн 3-дах ерөнхий захирлаар Жон Сүн Хүн докторыг томилов.

03.10. Хүрээ МХТДС-ийн үүсгэн байгуулагч 1-дэх, 2-дах ерөнхий захирал доктор Ким Ён Квон-ыг хүндэт захирлаар томилов.

03.23. Солонгосын Кёнги их сургуультай хамтын гэрээ байгуулав.

04.18. Солонгосын Ханбат их сургууль, Монголын 28-р бүрэн дунд сургууль, 51-р бүрэн дунд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

04.19. ЕБ-ын 57-р бүрэн дунд сургуултай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. БСШУЯ-аас Мультимедиа холбооны технологи, Компьютерийн программ хангамж, Электроник автоматик мэргэжлүүдээр магистрантурын сургалт явуулах эрх авсан.

04.21. ЕБ-ын 49-р бүрэн дунд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

04.22. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

05-р сар. Баруун таван аймгийг хамарсан Хүрээ компьютерийн 8-р олимпиадыг Баян-Өлгий аймагт зохион явуулав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2010-2011 оны хичээлийн жилд нийт 140 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

06-р сар. Багш М. Өгөөдэйгийн Удирдлагаар сургалтын албаны хэрэгцээнд САМС программыг нэвтрүүлэв.

07-р сар. БНСУ-ын мэдээллийн технологийн компаниас сургалт, эрдэм шинжилгээний ажилд зориулан “Сервер” бэлэглэснийг хүлээн авч ашиглаж эхлэв.

10-р сар. Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг БНСУ-ын боловсролын системтэй танилцуулах 2012 оны аялалын хөтөлбөрийг эхлүүлэв.

12-р сар. БСШУЯ-ны 2 дах аттестатчилалд орж аттестатчилагдав.


2012 он

02-р сар. ЭМЯ-аас сургуулийн эмнэлэг нээх зөвшөөрөл авч уг ажлыг эхлүүлэв.

04-р сар. Бакалаврын зэрэг олгох 4 мэргэжлийн зөвшөөрлийг БСШУЯ-аас авав. Үүнд:

Программ хангамжийн нууцлал, Программ хангамжийн инженерчлэл Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер

04-р сар. Хүрээ МХТДС доорх сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулав.
● Улаангом Коллеж ● Үйлдвэрлэлийн Урлалын сургууль ● Ерөнхий боловсролын 2-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 50-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 28-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 40-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 51-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 57-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 49-р дунд сургууль ● Эрдмийн Ундраа Цогцолбор сургууль ● Ерөнхий боловсролын 20-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 47-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 39-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 72-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 61-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 117-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 16-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 24-р дунд сургууль ● Буянт-Ухаа Цогцолбор Сургууль ● Ерөнхий боловсролын 67-р дунд сургууль ● Ерөнхий боловсролын 107-р дунд сургууль ● Гэрэлт Ирээдүй дунд сургууль

05-р сар. Баруун таван аймгийг хамарсан Хүрээ компьютерийн 9-р олимпиадыг Ховд аймагт зохион байгуулав.

05-р сар. OSS семинар зохион байгуулав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2011-2012 оны хичээлийн жилд нийт 127 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

07-р сар. Биотехнологийн мэргэжлийн 3-р курсын оюутнууд БНСУ-д үйлдвэрлэлд дадлага хийв.

09-р сар. 16 мэргэжлээр 426 оюутан элсүүлэв.

10.04-06. Сургууль байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэв.

11.05. Хамтын ажиллагаатай дунд сургуулийн захирал, сургуулийн зөвлөлчдийн зөвлөгөөнийг зохион явуулав.

11.10. Сургууль хоёр дах магадлан итгэмжлэлд орохоор шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтийн тайланг бичиж эхлэв.

2013 он

02-р сар. Сургууль 250 компьютер шинээр хүлээн авч лабораториуд болон болон багш, ажилтны өрөөнүүдэд байгаа компьютерийг шинэчлэв.

03-р сар. Тэнхим багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үзэсгэлэн, үзлэг зохион байгуулав.

04-р сар. Багш, оюутны ээлжит эрдэм шинжилгээний бага хурлыг хийж илтгэлүүдээр сургуулийн эрдэм шинжилгээний бичгийн 5 дах дугаарыг гаргав.

05-р сар. Монголын их, дээд сургуулиудын консерциумын гишүүнээр элсэв.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2012-2013 оны хичээлийн жилд нийт 166 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

06-р сар. Найм дах төгсөлтөө хийж бакалаврын 162, магистрын зэргийг 9 хүн авав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2013-2014 оны хичээлийн жилд нийт 410 оюутан элсэж оров.

11.05. Хамтын ажиллагаатай дунд сургуулиудын захирал, сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийн уулзалт зохион байгуулав.

11.10. Сургууль 2 дах удаагаа магадлан итгэмжлүүлэхээр шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн тайланг бичиж Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүлээлгэн өгөв.


2014 он

03-р сар. Тэнхим, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үзэсгэлэн, үзлэг зохион байгуулав.

04-р сар. Багш, оюутны ээлжит эрдэм шинжилгээний бага хурлыг хийж илтгэлүүдээр сургуулийн эрдэм шинжилгээний бичгийн 7 дах дугаарыг гаргав. Багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд монголын цахилгаан холбоо компани, ШУТИС-ийн МХТС-ийн ажилтан, багш, профессорууд илтгэл тавьж оролцов.

04-р сар. Хүрээ МХТДС-ийн харьяа оффис БНСУ-д байгуулагдав.

04-р сар. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж багш, ажилтан, оюутнуудын төлөөллийг оруулав.

05-р сар. Баруун таван аймгийг хамарсан Хүрээ компьютерийн 11-р олимпиадыг Увс аймагт зохион явуулав.

05-р сар. БНСУ-ын телевиз тус сургуульд телевизийн явуулын лаборатори бэлэглэв.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2013-2014 оны хичээлийн жилд нийт 143 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

06-р сар. Ес дэх төгсөлтөө хийж бакалаврын 168, магистрын зэргийг 4 төгсөгчдөд олгов.

05-06. Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчид ирж ажиллав.

07-р сар. БШУЯ-ны шйидвэрийн дагуу бакалавр бэлтгэх 16, магистр бэлтгэх 7 хөтөлбөрийг шинэчлэв.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2014-2015 оны хичээлийн жилд нийт 365 оюутан элсэж оров.

12.09. Миний мөрөөдөл гар зургийн уралдааныг бүрэн дунд сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсанд 156 сурагч оролцов.

12.30. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр хоёр дах удаагаа магадлан итгэмжлүүлэв.


2015 он

01-р сар. Элсэлтийн ерөнхий шалгалтын программ зохиож ашиглалтанд оруулав.

01-05. “Мөрөөдлөө биелүүлье-Хүрээ 2015 он” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг Ариг студитэй хамтран зохион байгуулж нийт 8 элсэгч 4 жилийн төлбөрөөс 100 % чөлөөлөх тэтгэлэг олгов.

03-р сар. Баруун 5 аймгийг хамарсан Хүрээ компьютерийн 12-р олимпиадыг Завхан аймагт зохион байгуулав.

03-р сар. БНСУ-аас 2 duo процессортой, 2gb санах ойтой 40 ширхэг компьютерийг бэлэглэж тус сургуулийн 209 тоот өрөөг лаборатори болгон тохижуулав.

03-07. Сургуулийн элсэлт сурталчилгааны ажлыг хөдөө орон нутагт хийх төлөөлөгч нараар тус сургуулийн багш ажилтнуудыг томилон ажиллуулав.

04-р сар.Хүрээ компьютерийн 13-р олимпиадыг Эрдэнэт хотод зохион байгуулав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2014-2015 оны хичээлийн жилд нийт 151 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

09-р сар. Солонгос улсын 20 гаруй их дээд сургуулиудтай нэгэн зэрэг хамтын ажиллагааны гэрээ байгуулж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сургууль дээрээ амжилттай зохион байгуулав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2015-2016 оны хичээлийн жилд нийт 137 оюутан элсэж оров.


2016 он

05.31. Хүрээ МХТДС-ийн 2015-2016 оны хичээлийн жилд нийт 217 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

06-р сар. БНСУ-ын Ногоон Технологийн Төвийн дэмжлэгтэйгээр Хүрээ МХТДС-ийн Архитектурын тэнхим, Сэргээгдэх эрчим хүчний тэнхимүүд хамтран “Ногоон технологи судалгааны төв”-г байгуулсан.

06-р сар. Архитектурын бакалаврын хөтөлбөр /073102/, Компьютерийн ухаан /F06130101/, Электрон системийн автоматжуулалт / F07140102/ докторын хөтөлбөрийн тусгай зөвшөөрөл авав.

06-р сар. Арван нэг дэх төгсөлтөө хийж бакалаврын 255, магистрын зэргийг 12 төгсөгчдөд олгов.

06. Оюутны кофе шопын барилгыг Хичээлийн А байр, С байрын дунд барьж хүлээлгэж өгөв.

01-07. core i7, i5 процессортой, 4gb санах ойтой 31 ширхэг компьютер БНСУ-аас хандиваар ирж 204 тоот өрөөнд байрладаг лабораторийн компьютеруудыг шинэчлэв.

01-07. core i7 процессортой, 4gb санах ойтой 12 ширхэг компьютер БНСУ-аас хандиваар ирж 210 тоот өрөөнд байрладаг лабораторийн компьютеруудыг шинэчлэв.

01-07. core 2 duo процессортой, 2gb санах ойтой 12 ширхэг компьютер БНСУ-аас хандиваар ирж 211 тоот өрөөнд байрладаг лабораторийн компьютеруудыг шинэчлэв.

01-07. core 2 duo процессортой, 2gb санах ойтой 20 ширхэг компьютер БНСУ-аас хандивлав.

08-р сар. Тус сургуулийн Компьютерийн ухааны тэнхимийн багш Ж. Цогбаяр, англи хэлний тэнхимийн багш Ж. Пүрэвханд нар докторантурын хөтөлбөрт суралцахаар Бүгд Найрамдах Солонгос улсыг зорив.

09-р сар. Оюутны урлаг, спортын уламжлалт наадмыг зохион байгуулав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2016-2017 оны хичээлийн жилд нийт 165 оюутан элсэж оров.

2017 он

04-р сар. “Хүрээ” МХТДС доорх сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулав.

● Дорнод аймаг ЕБ-н 12-р сургууль ● Дорнод аймаг ЕБ-н Шинэ хөгжил сургууль ● Сүхбаатар аймаг ЕБ-н 1, 2, 4-р сургууль ● Дархан -Уул аймаг ЕБ-н 1-р сургууль ● Дархан -Уул аймаг ЕБ-н Оюуны ирээдүй цогцолбор сургууль ● Орхон аймаг ЕБ-н 1,3,4,7, 13, 15, 18-р сургууль ● Орхон аймаг Жаргалант сумын ЕБС ● Сэлэнгэ аймаг ЕБ-н 1-р сургууль ● Говьсүмбэр аймаг ЕБ-н 3-р сургууль ● Архангай аймаг ЕБ-н 1-р сургууль ● Завхан аймаг ЕБ-н Жавхлант цогцолбор сургууль ● Завхан аймаг ЕБ-н Улиастай 4-р сургууль ● Хөвсгөл аймаг ЕБ-н Эрдмийн далай цогцолбор сургууль

05.31. Хүрээ МХТДС-ийн 2016-2017 оны хичээлийн жилд нийт 201 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

08-р сар. Тус сургуулийн Мэдээлэл холбооны тэнхимийн эрхлэгч Ю. Отгонбаатар Энэтхэг улсын сансар судлалын институтэд Сансрын холбооны чиглэлээр нэг жилийн хугацаатай судалгааны ажил хийхээр Энэтхэг улсыг зорив.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2017-2018 оны хичээлийн жилд нийт 252 оюутан элсэж оров.

10-р сар. Англи хэлний ярианы клуб нээгдэв.


2018 он

05.31. Хүрээ МХТДС-ийн 2017-2018 оны хичээлийн жилд нийт 170 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

05.12. Мультимедиа тэнхим төгсөгчдийн үзэсгэлэн гаргав.

05-р сар. “Хүрээ” МХТДС доорх сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулав.

● НЕБ-н Шавь цогцолбор сургууль ● НЕБ-н Баянзүрх цогцолбор сургууль ● НЕБ-н 79-р сургууль ● НЕБ-н 53-р сургууль ● НЕБ-н 92-р сургууль ● НЕБ-н Буянт ухаа цогцолбор сургууль ● НЕБ-н 10-р сургууль ● НЕБ-н 18-р сургууль ● НЕБ-н 26-р сургууль ● НЕБ-н Цэцээ гүн цогцолбор сургууль ● НЕБ-н 114-р сургууль ● НЕБ-н Голомт цогцолбор сургууль ● НЕБ-н Боловсрол цогцолбор сургууль ● Төв аймаг ЕБ-н Хүмүүн цогцолбор сургууль ● Хэнтий аймаг ЕБ-н Тэмүүжин цогцолбор сургууль ● Хэнтий аймаг Бэрх ерөнхий боловсролын сургууль ● Хэнтий аймаг ЕБ-н Хэрлэн сургууль ● Дорнод аймаг ЕБ-н 1, 5, 8-р сургууль

06.04 ТВ5 телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2018-2029 оны хичээлийн жилд нийт 205 оюутан элсэж оров.


2019 он

04.16. Хүрээ МХТДС нь Оюу Толгой ХХК-ны зохион байгуулж байгаа хандавын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, тус компанийн ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах гэрээ хийж, лабораториудаа тохижуулав.

5-р сар. Хүрээ МХТДС-ийн “График дизайн” шинэ хөтөлбөр нээхээр урьдчилсан магадланд орж, зөвшөөрөлөө авав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд нийт 85 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

06.18-06.22. БШУЯ, Сингапурын Политехникийн их сургууль хамтарсан “Ахисан түвшний CDIO арга зүйн” сургалтанд 5 багшаа хамруулж, заах арга зүйн гэрчилгээтэй болголоо.

08.22 БНСУ-ын Chung-Ang их сургуультай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2019-2020 оны хичээлийн жилд нийт 77 оюутан элсэж оров.

10.25. Блокчейний гол хөгжүүлэгч “Wego ” компанитай хамтран блокчэйн судалгааны төв байгуулах гэрээ байгуулав.

11.05. Төрийн ордонд зохион байгуулагдсан “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” форумд Хүрээ МХТДС-г төлөөлж төгсөх курсын оюутнууд оролцов.

11. 10. “Medium ” видеоны алба байгуулагдав.

11.22. Хүрээ МХТДС-ийн 9 дэхь удаагийн эрдэм шинжилгээний хурал магистр, докторантур оюутнуудын дунд зохион байгуулагдсан.

11.25. БНСУ-ын WIGU компанийн захирал Хүрээ МХТДС-ийн оюутнуудад блокчен технологийн талаар сургалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.


2020 он

01.20 Нийслэлийн ерөнхий боловсролын 71-р сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.

03-р сар. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед сургуулийн портал системд суурилсан “online.huree.edu.mn” сургуулийн албан ёсны цахим сайтыг амжилттай хөгжүүлж, сургалтандаа нэвтрүүлсэн.

04-р сар. Мобиком компанитай хамтран ажиллаж, тухайн команийн “University data” багцанд “online.huree.edu.mn” сайтыг амжилттай холбож, тус сургуулийн оюутнууд тухайн сайт руугаа үнэ төлбөргүй хандах боломжтрй болсон.

04-р сар. Хүрээ МХТДС-ийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхим Улаанбаатар хотын ЕБС-уудын 11-12 ангийн сурагчдын дунд “Сэргээгдэх эрчим хүчийг хэн сайн мэдэх вэ? ” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан зохион байгуулсан.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2019-2020 оны хичээлийн жилд нийт 88 оюутан Бакалавр, Магистрын эрдмийн зэрэг хамгаалав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2020-2021 оны хичээлийн жилд нийт 163 оюутан элсэж оров.

09.04 Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.

2021 он

03.21 Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж-тэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

04.27-28. Хүрээ МХТДС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын тэнхим “Био-3д принтинг” сэдэвт био анагаах инженерчлэлийн олон улсын анхдугаар конференсийг цахимаар зохион байгуулав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2020-2021 оны хичээлийн жилд нийт 125 оюутан Бакалаврын зэрэг хамгаалав.

06.15,16-ны өдрүүдэд Хүрээ МХТДС-ийн “Шилдэг дипломын танилцуулга-2021” үйл ажиллагаа онлайнаар амжилттай зохион байгуулагдав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд нийт 225 оюутан элсэж оров.

10-р сар. “Хүрээ” МХТДС доорх сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулав.

● Монгол Солонгосын политехникийн коллеж ● Равжи Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежи ● Барилгын политехникийн коллежи ● НЕБ-н 9-р сургууль ● НЕБ-н 12-р сургууль ● НЕБ-н Ирээдүй цогцолбор сургууль ● НЕБ-н 19-р сургууль ● НЕБ-н 28-р сургууль ● НЕБ-н 40-р сургууль ● НЕБ-н 93-р сургууль ● НЕБ-н Сэтгэмж цогцолбор сургууль ● НЕБ-н 5-р сургууль ● НЕБ-н 50-р сургууль ● НЕБ-н 39-р сургууль ● НЕБ-н 3-р сургууль ● НЕБ-н 4-р сургууль ● НЕБ-н 31-р сургууль ● НЕБ-н 45-р сургууль ● НЕБ-н 71-р сургууль ● НЕБ-н 58-р сургууль

12.01. Хүрээ МХТДС-ийн компьютерийн ухааны тэнхимийн оюутнууд улсын хэмжээний програмчлалын хоёрдугаар олимпиадад ороцож тэргүүн, дэд байруудыг эзэлсэн.

12.08. Хүрээ МХТДС-ийн компьютерийн ухааны тэнхим Novel Soft болон Digital Works комтанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

12.10. Хүрээ МХТДС-ийн 20 жилийн ойг угтан арав дахь удаагийн “Магистр оюутны эрдэм шинжилгээний хурал-2021” танхимаар амжилттай зохион байгуусан.

12.20 БНСУ-ын Kyungbook их сургуультай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.


2022 он

02.16. Баянгол дүүргийн цагдаагийн газар болон Мультимедиа тэнхим хамтран “Миний оролцоот нийгэм” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцээнийг амжилттай зохион байгуулав.

03.21-26. Хүрээ МХТДС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын тэнхим нь Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгтэй хамтран эмнэлгийн инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулсан.

03.23 Korea Research Institude of Chemical Technology судалгааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд нийт 133 оюутан Бакалаврын зэрэг хамгаалав.

08.29. Сургуулийн 20 жилийн ойн олон улсын “1st International Workshop on Current and Future of the 4th Industry” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав.

08.30. Сургуулийн спорт барилгын суурь тавих ажиллагаа болов.

08.30. Сургуулийн шинэ дүр төрхийг илэрхийлэх шинэ логотой болов.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд нийт 87 оюутан элсэж оров.

10.03 БНСУ-ын Masan University сургуультай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

10.13. Хүрээ МХТДС нь БНСУ-ын Гёнсан мужтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

10.18. Хүрээ МХТДС нь БНСУ-ын Chungwoon их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

12.25 Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургуультай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.


2023 он

03.28 Гадаадын хөрөнгө оруулалттай дотоодын аж ахуйн нэгж Follow Me Studio-той хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

04.27. UBS телевизтэй Зар сурталчилгааны хамтран ажиллах гэрээ байгуулав.

05.04 Гадаадын аж ахуйн нэгж байгууллага Jfull-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

05.10 Хүрээ МХТДС нь Дотоод хэргийн их сургууль-тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

05.23. ESAN платформ нэвтрүүлэх үйлчилгээний гэрээ байгуулав.

05.31. Хүрээ МХТДС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд нийт 63 оюутан Бакалавр болон Магистрийн зэрэг хамгаалав.

09.01. Хүрээ МХТДС-ийн 2023-2024 оны хичээлийн жилд нийт 87 оюутан элсэж оров.

10.25. Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи болон Солонгос хэлний тэнхимүүд Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ байгуулав.

11.07. Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ байгуулав.

12.07 БНСУ-ын Mokwon их сургуультай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.


2024 он

03.21. БНСУ-ын Baekseok Culture University-тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

04.01. БНСУ-ын Dream Tour аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

04.12 Зангиа Портал ХХК-тай хүний нөөц, хөдөлмөр зуучлалын чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав.

04.22 Төмөр замын политехникийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

04.19-04.22 “Боловсролын шинэчлэл 2024” үзэсгэлэнд амжилттай оролцов.

University Identity

Хүрээ МХТД Сургуулийн лого буюу U.I. нь Хүрээ дээд Сургуулийн оюутнуудыг цаг хугацаа, орон зайг давсан дэлхийн удирдагч болж өсөж дэвжээрэй гэсэн утгыг агуулж байгаа билээ. Мөн энэ ертөнцийг бүрдүүлдэг орчлон ертөнцөөс эхлээд эд эс хүртэл Хүрээ дээд сургуулийн оюутнуудын эзлэх байр суурь хязгааргүй байх болно гэдгийг мөн илтэгсэн байгаа. Хязгаарлашгүй талбар дээр дэлхийн удирдагчийн хувьд анхаарал, чиг хандлагаа алдалгүйгээр бие болон оюун ухаан, зүрх сэтгэлээ нээж өөрсдийгөө дайчлан хүчээ сорих чадалтай хүн гэсэн утга агуулгыг бас уг логонд илэрхийсэн байгаа билээ.

1. Symbol Mark

21-р зуунд дэлхийн бүх өнцөг булан бүрд идэвхтэй сурч ажиллаж байгаа Хүрээгийн хүн
Ирээдүйн шинэ ертөнцөд сурч ажиллах Хүрээгийн хүн
Одоо цаг үе болон ирээдүйн гол дүр болох гэрлийн үүргийг гүйцэтгэх Хүрээгийн хүн

2. Emblem

3. Logotype


3. Signature