МЭДЭЭ
Япон Улсын Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллежийн тэтгэлэг зарлагдлаа.
1. Тэтгэлгийн үндсэн зорилго Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино. А. Хүнсний технологичийн анги (Сурах хугацаа: 2 жил) • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги • Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги. B. Тогоочийн анги (Сурах хугацаа: 2 жил) • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги • Мэргэжлийн тогооч бэлдэх анги 3. Тэтгэлгийн дүн Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана. А. Хүнсний технологичийн анги: 2,590,000 иен (2 жилийн төлбөр 62,160,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов) В. Тогоочийн анги: 2,710,000 иен (2 жилийн төлбөр 65,040,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов) Бүртгүүлэх • Өргөдлийн маягт (энд дарж татаж авна уу)-ыг khulan0000@gmail.com мэйл хаяг руу илгээнэ. • Хавсралт материалыг PDF файлаар илгээнэ. (JPEG, PNG, JIF зурган файлаар хүлээж авахгүй) Холбогдох утасны дугаар: 80468468
“ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2024-2025”
ХААН Банк Сангаас компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлогын дагуу Тогтвортой хөгжлийн “Чанартай боловсролыг дэмжих” зорилгод чиглэн “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2024-2025”-ийг 18 дахь жилдээ нээлттэй зарлагдаж дууссанх. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн ЕБС-ийн 12-р анги төгсөж буй 60 сурагчийг шалгаруулж, их дээд сургуулийн 1-р дамжааны сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгох юм. Тэтгэлгийн хэмжээ: 1,500,000 төгрөг Тэтгэлэг хүсэгчид тавих үндсэн шалгуур: - 2024 онд дунд сургуулиа төгсөх 12-р ангийн сурагч байх; - Сурлагын голч дүн “B” буюу 85%, түүнээс дээш байх; - 11-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан, эсвэл анги хамт олноо хошуучлан оролцсон байх; - Хувь хүний ур чадвар сайтай, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог бол давуу тал гэж үзнэ.
1-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой тэтгэлгүүд
Мэргэжлийнхээ чиглэлээр дотоодынхоо их сургуульд сурах гэж байгаа болон сурч буй оюутнуудад зориулан нэгдүгээр курсийн оюутнууд хамрагдах боломжтой тэтгэлгүүдийн талаар мэдээлэл хүргэж байна. • ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” • Ажиа Гэгээний нэрэмжит “Зөв” тэтгэлэг • “MOНГОЛЫН АНДУУД ТББ”-ын тэтгэлэг • “ХҮРЭЭ МХТД Сургууль”-ын тэтгэлэг • Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэг • “Эрдэнэс-Тавантолгой”-н нэрэмжит тэтгэлэг