ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Department
Компьютерын ухаан
Эрэлт хэрэгцээ
Өдөр тутамдаа ашигладаг facebook, instagram, twitter, онлайн мэдээллийн платформууд болон emongolia, ebarimt гэх зэрэг веб сайтууд нь компьютерын ухааны жишээнүүд юм.
Эзэмших чадвар
Компьютерын үйлдлийн системийг программчлах, веб сайт бүтээх, хөгжүүлэх, хэрэглээний программуудыг бүтээх мөн хөгжүүлэх, гар утасны программ хөгжүүлэх, тоглоом хөгжүүлэх, интернэт сүлжээний ойлголт, хиймэл оюун ухаан болон блокчэйн программчлалын гэх мэт ур чадваруудыг эзэмшинэ.
Ажлын байр
Программ хангамжийн хөгжүүлэлт /дисктоп, веб, гар утасны программ/
2D, 3D тоглоомын программчлагч
Компьютер график дизайн
2D, 3D тоглоомын программчлагч
Компьютер график дизайн
ЭШ өгөх хичээлүүд
ЭШ 1: 480 оноо Математик, Физик /аль нэг/
ЭШ 2: 450 оноо Нийгэм судлал, Англи хэл /аль нэг/
ЭШ 2: 450 оноо Нийгэм судлал, Англи хэл /аль нэг/
Тэнхимийн танилцуулга |
Хүрээ МХТДС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох Компьютерын программ хангамжийн тэнхим нь анх 2002 онд 30 оюутан 3 багштайгаар гараагаа эхэлсэн бол өнөөдөр тус сургуулийн шилдэг тэнхимүүдийн болон программистууд төрүүлэн гаргасаар байна. |
Мэргэжлийн танилцуулга |
Мэдээллийн эрин зуунд бүх л зүйлсийг программ хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэх болжээ. Тус тэнхимийн гол зорилго нь компьютерын программ хангамжийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх гаргах бөгөөд энэхүү зорилгын хүрээнд оюутнуудад тухайн мэргэжлийн үндсэн гол сэдвүүдийг онол практик хослуулан анхан шатнаас эхлэн гүнзгийрсэн түвшинд хүртэл судлах боломжийг олгоно. Энэхүү мэргэжлээр суралцсанаар төрөл бүрийн программ хангамжийн хөгжүүлэлт (десктоп, вебэд суурилсан, гар утасны программ), компьютер график дизайн, 2D болон 3D тоглоомын программчлал хийх чадвартай мэргэжилтэн болон төгсөнө. |
Сургуулийн эрхэм зорилго |
Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан мэдлэг, чадвараараа дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай үндэсний болон компьютерын хөгжилд нэн шаардлагатай бүтээлч, хүнлэг, даяарчлагч мэргэжилтэн бэлтгэх бөгөөд улс орны үйлдвэр, эдийн засаг, техник технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай бодит үйлчилгээ үзүүлэх явдал мөн. |
Мэргэжлийн сургалт Программчлалын суурь С/С++, веб апп, дэлгэцийн апп, ухаалаг утасны апп хөгжүүлэх чадвар |
Чадвартай багш нар "Хүрээ" МХТДСургууль 2002 онд үйл ажиллагаагаа явуулаад одоог хүртэл 10 гаран жил маш туршлагатай багш нар хичээл зааж байна. |
Хөтөлбөрийн зорилго |
Мэдээлэл технологи, программ хангамж, сүлжээний мэдлэгтэй суурь, бие даан суралцах, харилцах өндөр чадвартай, гадаад дотоодын ямар ч байгууллагад мэргэжлээрээ ажиллах чадвартай, дадлага туршлагатай компьютерын инженерчлэлийн бакалаврын түвшний инженерийг бэлтгэхэд оршино. |
Төгсөлтийн дараах ажлын байр |
Төгсөгчид сүлжээний админ, веб, десктоп, гар утасны программ зохиогч, программчлалын багш, тоглоомын программ зохиогч, мэдээлэл технологийн судлаач гэх мэт ажлуудыг хийх боломжтой бөгөөд цаашид үргэлжлүүлэн дотоод гадаадын Их дээд сургуулиудын магистрантурт Virtual reality, веб хөгжүүлэлт, өгөгдлийн сан ба Эксперт систем, хэл шинжлэл(natural language processing), компьютерын сүлжээ, мэдээллийн хамгаалалт (information security), компьютерын техник хангамж, робот хөгжүүлэлт(robotics) гэх мэтчилэн чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Төгсөгчдийн 80 орчим хувь нь мэргэжлээрээ Монгол улсын мэдээлэл харилцаа, холбоо, программчлалын томоохон компаниуд болох Mobicom, Skytel, Unitel, G-Mobile, Цахилгаан холбоо, Interactive, Interactive BI, Datacom компани болон банк (Голомт, ХХБ, Хаанбанк, Төрийн банк гэх мэт), уул уурхайн компаниудад (Оюу Толгой, Таван толгой, МАК гэх мэт) ажиллахаас гадна мэргэжлийн дагуу их дээд сургуулиудад хичээл зааж байна. Үлдсэн 20 орчим хувь нь мэргэжлээ дээшлүүлэн магистрантурт Монгол, БНСУ, АНУ-ын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байна. |
1-р анги | |
Намар | Хавар |
Introduction to Python | Introduction to CS |
Mathematics | Programming Language C (Beginner) |
Computer Practice I | Probability and Statistics for CS |
Computer Practice II | |
2-р анги | |
Намар | Хавар |
Database | Web Programming I |
Object Oriented Programming | Programming Language Java |
Computer Architecture | Data Structure |
3-р анги | |
Намар | Хавар |
Operating System | Computer Network |
Web Programming II | Software Engineering |
Game Programming | Programming Language Structure |
Algorithm Analysis | Mobile Programming |
Artificial Intelligence | Machine Learning |
4-р анги | |
Намар | Хавар |
C# | Programming Project II |
Programming Project I | Block Chain |
Computer Vision | Internship |
Data Analysis | 3D Modeling |
Computer Graphic Design | |
IC Lab |
Shin Kwangcheol /Ph.D/
Тэнхимийн Эрхлэгч, ПроФессорComputer Network, Algorithm Analysis, Data Structure
Kim Youngmi /Ph.D/
ПроФессорOperating System, Machine Learning, Programming Language Structure
T. Gerelbat
БагшArtificial Intelligence, Block Chain, Database
B. Bilguun
БагшMobile Programming, Web Programming, Game Programming
B. Bat-Amgalan
БагшC#, Graphic Design, 3D Design