ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Department
Электроникийн инженерчлэл (Robotics)
Эрэлт хэрэгцээ
Өдөр тутмын амьдралд ашиглагддаг ухаалаг төхөөрөмж, үйлдвэрлэлийн автомат машин, үйлчилгээний робот, дрон, өөрөө явагч машин, эмнэлгийн болон боловсролын робот зэрэг нь робот техникийн салбарын жишээнүүд юм.
Эзэмших чадвар
Роботын бүтэц, хөдөлгөөн, мэдрэгч, удирдлагын системийг ойлгох, робот программчлах, автоматжуулалтын систем хөгжүүлэх, хиймэл оюун ухаан ашиглан робот удирдах, электроник, механик болон программ хангамжийг хослуулан ажиллуулах ур чадваруудыг эзэмшинэ.
Ажлын байр
Робот системийн инженер
Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер
Дрон болон ухаалаг төхөөрөмж хөгжүүлэгч
Робот программ хангамж хөгжүүлэгч
Хиймэл оюун ухаан, автомат удирдлагын мэргэжилтэн
Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер
Дрон болон ухаалаг төхөөрөмж хөгжүүлэгч
Робот программ хангамж хөгжүүлэгч
Хиймэл оюун ухаан, автомат удирдлагын мэргэжилтэн
ЭШ өгөх хичээлүүд
ЭШ 1: 490 оноо Математик, Физик /аль нэг/
ЭШ 2: 450 оноо Нийгэм судлал, Англи хэл /аль нэг/
ЭШ 2: 450 оноо Нийгэм судлал, Англи хэл /аль нэг/
Тэнхимийн танилцуулга |
| Хүрээ МХТДС-ийн шинэлэг тэнхимүүдийн нэг болох Робот технологийн тэнхим нь 2026 онд 4 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд робот болон автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг бэлтгэн гаргасаар байна. |
Мэргэжлийн танилцуулга |
|
Орчин үеийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт робот технологи өдрөөс өдөрт чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Тус тэнхимийн гол зорилго нь робот технологи болон автоматжуулалтын чиглэлээр нарийн мэргэшсэн инженер бэлтгэн гаргах бөгөөд энэхүү зорилгын хүрээнд оюутнуудад механик дизайн, электроник, программчлал зэрэг олон салбарыг хоорондоо уялдуулан онол практик хослуулан анхан шатнаас гүнзгийрсэн түвшин хүртэл судлах боломжийг олгоно. Энэхүү мэргэжлээр суралцсанаар үйлдвэрийн автомат тоног төхөөрөмж хөгжүүлэх, хиймэл оюун ухаант роботын систем бүтээх, мэдрэгчийн болон дохиоллын системийг угсран программчлах чадвартай мэргэжилтэн болон төгсөнө. |
Сургуулийн эрхэм зорилго |
| Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан мэдлэг, чадвараараа дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай үндэсний болон технологийн хөгжилд нэн шаардлагатай бүтээлч, хүнлэг, даяарчлагч мэргэжилтэн бэлтгэх бөгөөд улс орны үйлдвэр, эдийн засаг, техник технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай бодит үйлчилгээ үзүүлэх явдал мөн. |
|
Мэргэжлийн сургалт Суурь программчлал, микроконтроллер, мэдрэгчийн систем, машин сургалт, автоном робот удирдлага хөгжүүлэх чадвар |
|
Чадвартай багш нар "Хүрээ" МХТДСургууль байгуулагдсан цагаасаа хойш олон жилийн туршлагатай, робот технологийн чиглэлээр дотоод гадаадад суралцан мэргэшсэн багш нар хичээл зааж байна. |
Хөтөлбөрийн зорилго |
| Робот технологи, автоматжуулалт, хиймэл оюун ухааны мэдлэгтэй, бие даан суралцах болон шинийг бүтээх өндөр чадвартай, дотоод гадаадын ямар ч байгууллагад мэргэжлээрээ ажиллах чадвартай, дадлага туршлагатай инженерийг бакалаврын түвшинд бэлтгэхэд оршино. |
Төгсөлтийн дараах ажлын байр |
| Төгсөгчид үйлдвэрийн автоматжуулалтын инженер, робот систем зохиогч, дрон болон алсын удирдлагат системийн мэргэжилтэн, программчлалын багш, мэдээлэл технологийн судлаач зэрэг ажлуудыг хийх боломжтой бөгөөд цаашид үргэлжлүүлэн дотоод гадаадын их дээд сургуулийн магистрантурт робот хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан, автоном систем, компьютерын харааны систем, мэдрэгчийн технологи, хүн-машин харилцааны чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой. |
| 1-р анги | |
| Намар | Хавар |
| Introduction to Python | Introduction to CS |
| Mathematics | Programming Language C (Beginner) |
| Computer Practice I | Probability and Statistics for CS |
| Computer Practice II | |
| 2-р анги | |
| Намар | Хавар |
| Database | Web Programming I |
| Object Oriented Programming | Programming Language Java |
| Computer Architecture | Data Structure |
| 3-р анги | |
| Намар | Хавар |
| Operating System | Computer Network |
| Web Programming II | Software Engineering |
| Game Programming | Programming Language Structure |
| Algorithm Analysis | Mobile Programming |
| Artificial Intelligence | Machine Learning |
| 4-р анги | |
| Намар | Хавар |
| C# | Programming Project II |
| Programming Project I | Block Chain |
| Computer Vision | Internship |
| Data Analysis | 3D Modeling |
| Computer Graphic Design | |
| IC Lab | |
Shin Kwangcheol /Ph.D/
Тэнхимийн Эрхлэгч, ПроФессорComputer Network, Algorithm Analysis, Data Structure
Kim Youngmi /Ph.D/
ПроФессорOperating System, Machine Learning, Programming Language Structure
B. Bilguun
БагшMobile Programming, Web Programming, Game Programming
B. Bat-Amgalan
БагшC#, Graphic Design, 3D Design