ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Department
Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт
Эрэлт хэрэгцээ
Өдөр тутмын эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, өвчтөний хяналтын төхөөрөмж, хиймэл эрхтэн, зүрхний бичлэгийн аппарат, хэт авиан оношилгоо, ухаалаг эрүүл мэндийн төхөөрөмжүүд нь био-анагаахын инженерчлэлийн жишээнүүд юм.
Эзэмших чадвар
Эмнэлгийн төхөөрөмжийн бүтэц, ажиллагааг ойлгох, биологийн болон инженерийн мэдлэгийг хослуулах, эмнэлгийн төхөөрөмж зохион бүтээх, засвар үйлчилгээ хийх, мэдрэгч, электроник, программ хангамж ашиглан эрүүл мэндийн технологи хөгжүүлэх ур чадваруудыг эзэмшинэ.
Ажлын байр
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер
Био-анагаахын төхөөрөмж хөгжүүлэгч
Хиймэл эрхтэн, нөхөн сэргээх төхөөрөмжийн мэргэжилтэн
Эрүүл мэндийн технологийн инженер
Эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний инженер
Био-анагаахын төхөөрөмж хөгжүүлэгч
Хиймэл эрхтэн, нөхөн сэргээх төхөөрөмжийн мэргэжилтэн
Эрүүл мэндийн технологийн инженер
Эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний инженер
ЭШ өгөх хичээлүүд
ЭШ 1: 490 оноо Математик, Физик /аль нэг/
ЭШ 2: 450 оноо Нийгэм судлал, Англи хэл /аль нэг/
ЭШ 2: 450 оноо Нийгэм судлал, Англи хэл /аль нэг/
Тэнхимийн танилцуулга |
| Хүрээ МХТДС-ийн шинэлэг тэнхимүүдийн нэг болох Био-анагаахын инженерчлэлийн тэнхим нь 2013 онд 4 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, хиймэл эрхтэн болон оношилгоо, хяналтын системийн чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг бэлтгэн гаргасаар байна. |
Мэргэжлийн танилцуулга |
|
Орчин үеийн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат, өвчтөний хяналтын систем, хиймэл эрхтэн, ухаалаг эрүүл мэндийн төхөөрөмж зэрэг технологиуд өдөр ирэх тусам чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Тус тэнхимийн гол зорилго нь анагаах ухаан, инженерчлэл, мэдээллийн технологийн мэдлэгийг хослуулсан, эмнэлгийн тоног төхөөрөмж болон био-анагаахын технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн инженер бэлтгэн гаргах явдал юм. Энэхүү зорилгын хүрээнд оюутнуудад электроник, программчлал, мэдрэгчийн систем, хүний биеийн физиологийн үндэс, эмнэлгийн төхөөрөмжийн ажиллагаа, засвар үйлчилгээ зэрэг чиглэлээр онол практикийг хослуулан анхан шатнаас гүнзгийрсэн түвшин хүртэл судлах боломжийг олгоно. Энэхүү мэргэжлээр суралцсанаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах, оношлох, засвар үйлчилгээ хийх, эрүүл мэндийн хяналтын ухаалаг систем хөгжүүлэх, хиймэл эрхтэн болон нөхөн сэргээх төхөөрөмжийн технологийг ойлгон хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болон төгсөнө. |
Сургуулийн эрхэм зорилго |
| Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан мэдлэг, чадвараараа дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай, үндэсний болон технологийн хөгжилд нэн шаардлагатай бүтээлч, хүнлэг, даяарчлагч мэргэжилтэн бэлтгэх бөгөөд улс орны эрүүл мэнд, үйлдвэр, эдийн засаг, техник технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай бодит үйлчилгээ үзүүлэх явдал мөн. |
|
Мэргэжлийн сургалт Суурь программчлал, электроник, микроконтроллер, мэдрэгчийн систем, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, био дохио боловсруулах, хиймэл эрхтэн болон эрүүл мэндийн ухаалаг төхөөрөмж хөгжүүлэх чадвар |
|
Чадвартай багш нар "Хүрээ" МХТДСургууль байгуулагдсан цагаасаа хойш олон жилийн туршлагатай, инженерчлэл, мэдээллийн технологи, электроник болон эрүүл мэндийн технологийн чиглэлээр дотоод, гадаадад суралцан мэргэшсэн багш нар хичээл зааж байна. |
Хөтөлбөрийн зорилго |
| Био-анагаахын инженерчлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн мэдээллийн технологи, мэдрэгчийн системийн мэдлэгтэй, бие даан суралцах болон шинийг бүтээх өндөр чадвартай, дотоод гадаадын ямар ч байгууллагад мэргэжлээрээ ажиллах чадвартай, дадлага туршлагатай инженерийг бакалаврын түвшинд бэлтгэхэд оршино. |
Төгсөлтийн дараах ажлын байр |
| Төгсөгчид эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, био-анагаахын төхөөрөмж хөгжүүлэгч, эмнэлэг болон лабораторийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний инженер, эрүүл мэндийн технологийн мэргэжилтэн, хиймэл эрхтэн болон нөхөн сэргээх төхөөрөмжийн мэргэжилтэн, программчлалын багш, мэдээлэл технологийн судлаач зэрэг ажлуудыг хийх боломжтой бөгөөд цаашид үргэлжлүүлэн дотоод гадаадын их дээд сургуулийн магистрантурт био-анагаахын инженерчлэл, эмнэлгийн төхөөрөмжийн технологи, хиймэл эрхтэн, эрүүл мэндийн мэдээллийн систем, био дохио боловсруулалт, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийн чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой. |
| 1-р анги | |
| Намар | Хавар |
| Introduction to Python | Introduction to CS |
| Mathematics | Programming Language C (Beginner) |
| Computer Practice I | Probability and Statistics for CS |
| Computer Practice II | |
| 2-р анги | |
| Намар | Хавар |
| Database | Web Programming I |
| Object Oriented Programming | Programming Language Java |
| Computer Architecture | Data Structure |
| 3-р анги | |
| Намар | Хавар |
| Operating System | Computer Network |
| Web Programming II | Software Engineering |
| Game Programming | Programming Language Structure |
| Algorithm Analysis | Mobile Programming |
| Artificial Intelligence | Machine Learning |
| 4-р анги | |
| Намар | Хавар |
| C# | Programming Project II |
| Programming Project I | Block Chain |
| Computer Vision | Internship |
| Data Analysis | 3D Modeling |
| Computer Graphic Design | |
| IC Lab | |
Shin Kwangcheol /Ph.D/
Тэнхимийн Эрхлэгч, ПроФессорComputer Network, Algorithm Analysis, Data Structure
Kim Youngmi /Ph.D/
ПроФессорOperating System, Machine Learning, Programming Language Structure
B. Bilguun
БагшMobile Programming, Web Programming, Game Programming
B. Bat-Amgalan
БагшC#, Graphic Design, 3D Design