ОЮУТНЫГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ


СУРАЛЦАГЧИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хүрээ МХТДС-ийн алсын хараа , эрхэм зорилго, “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх”стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхэд,оюутан чанартай боловсрол эзэмшин хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь бидний зорилго юм.

Суралцагчдад үзүүлэх дараах үйлчилгээг “Оюутны алба” хариуцан хэрэгжүүлж байна.

  • Элсэгчдэд үзүүлэх үйлчилгээ
  • Академик үйлчилгээ
  • Оюутны тэтгэлэг,санхүүгийн дэмжлэг
  • Гадаад оюутныг дэмжих үйлчилгээ
  • Дотуур байр,орон сууцны үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үзүүлэх үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Соёл,спортын үйлчилгээ
  • Оюутны зөвлөл,клубт зөвлөн туслах
  • Төгсөгчидтэй ажиллах
  • Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ

Суралцагчдыг мэдээллээр хангах

Хичээлийн шинэ жил болгоны эхэнд Orentation зохион байгуулж холбогдох мэдээллийг тарааж өгдөг бөгөөд сургуультай холбоотой бүхий л мэдээллийг сургуулийн вэб хуудаст тавьсан байдаг. Вэб сайтаас оюутнууд болон элсэхийг хүсэгчид элсэлтийн журам, элсэгчдэд тавих шаардлага, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл, сургуулийн дотоод журам, оюутны үнэлгээний журам, сургалтын төлбөрийн журам, шилжилт хөдөлгөөний тухай болон өдөр тутмын мэдээ мэдээлэл зартай танилцаж болно.

Сургалтын үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын мэдээллийг оюутнууд мэдээллийн самбараас болон онлайн хэлбэрээр мэдэх боломжтой юм. Сургууль дотор мэдээллийн самбар олон бөгөөд төрөлжүүлэн ангилсан байдаг. Үүнд:
  • Сургалтын албаны
  • Оюутны албаны
  • Оюутны зөвлөлийн
  • Клубуудын самбар гэх мэт
Интернэт ашиглах боломжгүй хүмүүст сургуулийн танилцуулга, тараах материалаар мэдээлэл түгээх боломжтой.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР, ОРОН СУУЦНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Оюутны дотуур байр, орон сууцны үйлчилгээ:

Бүртгэл:
Бүртгүүлэх оюутан нь Хүрээ МХДС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх бөгөөд шинэ элсэгчийн хувьд portal системд бүртгэх оюутны бүртгэлийн дугаар авсан байх шаардлагатай. Оюутны дотуур байрны бүртгэл 8 сарын 22-29-ны хооронд тус сургууль дээр хийгдэнэ.

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ

2018-2019 оны хичээлийн жилд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд чадавхижуулах сургалт, семинар, ажил олгогчдын үзэсгэлэн яармаг мөн томоохон ажил олгогч байгууллагуудтай танилцах аялал, цагийн болон байнгын ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулна.
  • Ажил олгогчдын яармаг зохион байгуулах
  • Ажилд орох хүсэлт, албан захидал бичих, ажилд оролцох ярилцлагад бэлтгэх, ажлын байрны талаар мэдээлэл өгөх, зөвлөн чиглүүлэх
  • Ажил олгогч байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газартай холбоо тогтоож дадлага хийх боломж бүрдүүлэх, оюутнуудад зориулан интерншип хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт, сургалт, зөвлөгөө зохион байгуулах
  • Оюутныг ажлын байранд бэлтгэх, бизнес эрхлэхэд шаардлагатай эрх зүй хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

“Оюутан-цэрэг” хөтөлбөр:
“Оюутан-цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана.

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 18 нас хүрсэн байна.
“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч бүртгүүлнэ.
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
  • Сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
  • Сурлагын дүнгийн хүснэгт
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна
  • Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлж ирнэ үү.
  • Болзол хангасан оюутнууд Цэргийн төв эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэгт орно.